ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ерөнхий сайд нэг яам, гурван газрыг татан буулгана

    Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Ч.Сайханбилэг Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд ССАЖЯ-ыг татан буулгаж харьяа яамдуудад чиг үүргийнх нь дагуу нэгтгэхээр болов. Мөн байгуулагдаад хэдхэн сарын нүүр үзэж байсан Тахарын албыг татан буулгахаа мэдэгдсэн нь Хууль Зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжинг бухимдахад хүргэв. Мөн хэдхэн сарын өмнө байгуулагдсан Хилийн боомтын газар, байгуулагдсан цагаасаа эхэлж хэл ам татлах болсон Цөмийн энергийн газрыг татан буулгах саналтай байгаагаа шинэ Ерөнхий сайд УИХ-ын гишүүдэд дуулгалаа. Зарим гишүүдийг хамгийн ихээр бухимдуулсан асуудал бол 93 жилийн түүхтэй Монгол Улсын ууган мэдээллийн агентлаг “МОНЦАМЭ” байлаа. Тус агентлагийн үйл ажиллагааг сайжруулахын тулд өөр бүтцэд оруулах тухай Ерөнхий сайд ярьсан нь УИХ-ын гишүүн Г.Уянгад таалагдсангүй. Учир нь түүний нөхөр Г.Баатархуяг тус агентлагийн захирал юм.

    Ж.Ангараг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй