“Нэг дэлхий, нэг эрүүл мэнд” симпозиум өнөөдөр ХААИС-ийн “Хатан туул” театрт боллоо. Хурлыг тус сургуулийн Мал Эмнэлгийн сургуулийн Халдварт-паразиттах өвчин судлал, микробиологийн тэнхим, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Био-Анагаахын сургуулийн Бичил-амь, дархлаа судлалын тэнхим, Монголын Дархлаа, Бичил-амь судлалын нийгэмлэг хамтран зохион байгуулав.


Уг хурлаар хүн, мал амьтны халдварт өвчний молекул, эпидемологийн оношилгоо, эмчилгээний чиглэл, шинэ сэргэж буй халдварыг эрт илрүүлэх, тандалт, хяналт, бичил амь судлалын салбарын ололт, амжилттай танилцах, мэдээлэл солилцох, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох боломж нээх зорилготой судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг танилцуулсан юм.

Хоёр өдөр үргэлжлэх энэ симпозиум Мал Эмнэлгийн сургуулийн Халдварт-паразиттах өвчин судлал, микробиологийн тэнхим, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Био-Анагаахын сургуулийн Бичил-амь, дархлаа судлалын тэнхимийн 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог. Хурлаар хэлэлцсэн бичил-амь судлал, халдварт өвчин судлалын шинжлэх ухааны ололт, дэвшилтэд шинэ технологийг хүний эмч, малын эмч, эрдэмтэн судлаач нарт хүргэх гэнэ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт