Нийслэлд сүүлийн үед томуу, томуу төст өвчний тархалт их байгаа. Бага насны хүүхдүүд болон бага ангийн сурагчдын дунд томуу газар авч эмнэлгүүд ачаалал ихтэй ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд 12 сарын 01-ны байдлаар амбулаторийн 87506 үзлэг хийсэнээс томуу, томуу төст өвчтэй оношлогдсон 7943 тохиолдол буюу нийт үзлэгийн 9,1%-ийг уг өвчин эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.7% -иар буурсан байна. ТТТӨ нь Багануур дүүрэгт 5,6%, Налайх дүүрэгт 4,9%-иар тус тус нэмэгдсэн бол Баянгол дүүрэгт 2,9%,Багахангай дүүрэгт 2,8%-иар, Хан-Уул дүүрэгт 2,6%-иар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсөдийн 77% нь 0-9 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 2532 дуудлага ирүүлсний 1029 тохиолдол буюу 40,6% нь томуу, томуу төст өвчин гэж оношлогдсон байна.
Тэгвэл үүнтэй холбогдуулан нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллахаар болжээ. Тэд Даваа – Баасан гарагт 08.00-19.00, Бямба гарагт 10.00-14.00 цагийн хооронд ажиллана гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт