ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гандболын тэмцээнд ХААИС-ийн эрэгтэйчүүдийн баг илүүрхэв

    Залуучуудын аварга шалгаруулах Гандболын тэмцээн энэ сарын 1-2-нд Буянт-Ухаа спортын ордонд амжилттай болж өндөрлөв. Тэмцээнд хот болоод орон нутгийн шилдэг эрэгтэй 11, эмэгтэй 9 багийн 240 тамирчин оролцож ур чадвараа сорилоо.

    Тэмцээнд Л.Загдсүрэн дасгалжуулагчтай ХААИС-ийн баг тэргүүн байранд шалгарч, 2014 оны улсын аварга баг болов.

    Удаах байранд С. Нямдорж дасгалжуулагчтай МУБИС-ийн баг орж, мөнгөн, гутгаар байранд Г. Амарсанаа дасгалжуулагчтай “Мон-Алтиус” БТДС-ийнхан орж хүрэл медаль хүртэв.

    Эмэгтэйчүүдийн багаас  Г.Амарсанаа дасгалжуулагчтай “Мон-Алтиус” БТДС-ийн бүсгүйчүүд тэмцээнийг тэргүүлсэн бол С.Нямдорж дасгалжуулагчтай МУБИС-ийн баг шил дарж, Д. Бадрангуй дасгалжуулагчтай “Их Монголын хүч” баг хүрэл медалийн эзэн боллоо.

                                                                                                               Г.Золзаяа
     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй