Уулчин, зохиолч, чөлөөт гэрэл зурагчин Али Насух Махруки гэрэл зургийн үзэсгэлэнгээ Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэжээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард өөрийн багийн хамт Монголд ирж мотоцикльтой аялал хийх хугацаандаа сонирхож зураг авсан байна. 1996 онд ууланд олон хоног төөрсөн хоёр залууг аварснаар Туркийн “Эрэн хайх ажиллагаа” (AKUT) төрийн бус байгууллагын үүсгэн байгуулсан гэдэг.
Өдгөө 150 гишүүн, 1000 гаруй сайн дурынхныг эгнээндээ нэгтгэж чадсан түүний байгууллага нь 852 хүний алтан амийг аварчээ. Али Насух Махруки Үндэсний Аюулгүй байдлын академи дүүргэсэн. Тэрбээр уул, хаданд авиралт, усанд сэлэлт, мото болон унадаг дугуйн спортоор хичээллэдэг тамирчин. 1992-1994 онд ОХУ-ын нутагт байрлах 7000 метрийн өндөр таван оргилд амжилттай авирч “Уулын ирвэс” цол авчээ.
1995 онд Эверестийн оргилд авирсан анхны Турк уулчин. 1996 онд “Долоон Өндөр” төслийн хамгийн залуу 45 дахь тамирчнаар шалгарчээ. Монгол,Турк улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд тэрбээр Монголд гэрэл зургийн үзэсгэлэнгээ ийн дэлгэж байгаа нь энэ. Тэрбээр энэ үзэсгэлэнгээ Урчуудын эвлэлийн үзэсгэлэнд гаргачихаад, ХААН банкинд байрлах Монголын Урлагийн Зөвлөлийн “Улаан гэр” галерейд энэ сарын 8-12 хүртэл гаргах аж.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт