“Бид чадна” www.bidchadna.mn хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний портал цахим хуудсаас санаачлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” шалгаруулах тэмцээн болон хувцас загварын шоу” урлаг, гоо зүйн арга хэмжээ өчигдөр болж өндөрлөв. Өнгөрсөн жил тэргэнцэртэй иргэд хувцас загварын “Wheelchair fashion show”-г зохион байгуулж байсан бол энэ жил сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнээр хүрээгээ ийн тэллээ.
"Тэргэнцэртэй сайхан бүсгүй"-н тэмцээнд 15 сайхан бүсгүй оролцож, хамтдаа бүжиглэж, үндэсний хувцсаа өмсөн тайзнаа гарч, дизайнеруудын урласан хувцсыг мэргэжлийн загвар өмсөгчидтэй хамт үзүүлсэн юм. Мөн тэмцээний шүүгчдийн асуултад хариулж, ухаан, авьяасаа сорьж, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдлөө.
Орон нутгаас Архангай, Булган, Баянхонгор, Завхан аймгаас дөрвөн бүсгүй уг тэмцээнд оролцов.
Тэмцээний шалгаруулалт Сайхан бүсгүйн титэм, Авьяаслаг, Оюунлаг, Төгс инээмсэглэл гэсэн гурван төрлөөр явагдсан. Төгс сайхан бүсгүйгээр Н.Цолмон шалгарч, миссийн титэм тэргүүндээ зүүж, Итали улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сувилалд 18 хоног амрах эрхийн бичгээр шагнууллаа.
Тэрбээр нуруу нугасны хорт хавдраар өвчилж, 10 жил тэргэнцэртэй явж байгаа аж. “Оюунлаг мисс”-ээр Б.Батчимэг, “Төгс сайхан инээмсэглэлтэй мисс”-ээр Б.Нарантуая, “Авъяаслаг мисс”-ээр Ч.Тунгалагтуяа шалгарав.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт