Нуруу, нугасны мэс заслаар Монголдоо тэргүүлж буй Гранд Мед Эмнэлэгт үзүүлж гэмтлийн оношоо тодруулан, хэвтэн эмчлүүлсэн Солонгос улсын иргэн Пак Ён Хүн манай сайтаар дамжуулан сэтгэлийн үгээ дайсан юм. Тэрээр БНСУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг байна.
Тэрээр "Би гараа гэмтээгээд Гранд Мед Эмнэлэгт эмчлүүлсэн. Гэмтлийн онош нь гарын бугуйн ясны хугарал байсан юм. Үений мэс заслын солонгос,монгол эмч нар хамтран надад хагалгаа хийсэн. Эмчийн үзлэг болон оношилгоо, үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа, хагалгааны дараах биеийн байдал, өвчний эдгэрэлт маш сайн байгаа тул талархсанаа илэрхийлэх гэсэн юм" гэв.
-Та урьд нь монголд өөр эмнэлэгт хэвтэж байсан уу. Онцгойлон талархал илэрхийлэх болсон шалтгаан гэвэл юу вэ?
-Урьд нь өөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагүй боловч бусад эмнэлгүүдэд үзүүлж байсан. Бусад эмнэлгээс ялгарах давуу тал нь хэвтэн эмчлүүлж байхад их анзаарагдсан. Гранд Мед эмнэлгийн орчин тав тухтай, үйлчилгээ сайн, эмч ажилчдын харьцаа хандлага зэрэг нь үнэхээр сэтгэлд хүрсэн шүү. Эмч нар нь чадварлаг, орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан оношоо тавьдаг, итгэлтэй санагдаад сонгон үйлчлүүлсэн. Хамгийн гол нь эмч нартай харьцахад хэлний бэрхшээл байхгүй надад их амар байлаа.
-Тус эмнэлгийг солонгос эмнэлэгтэй харьцуулвал ямар байна вэ?
Солонгос эмнэлэгтэй харьцуулахад адил түвшинд байна. Эмнэлгийн эмч ажилчид нь ажилдаа хариуцлагатай, чин сэтгэлээсээ ажилладаг нь сайхан санагдсан. Надад хагалгаа амжилттай хийж, хурдан эдгэрүүлж өгсөн Гранд Мед Эмнэлгийн хамт олондоо ажлын амжилт хүсье. Цаашдаа улам сайн хөгжөөрэй.
Б.Дэлгэрмаа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт