ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Спортын ертөнцийн шилдэг гэрэл зургууд /Цуврал/

    Английн нийслэл Лондон хотноо өнгөрөгч зургадугаар сард болсон Боксийн хөнгөн жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Английн тамирчин Самуэл Максвелл нүүрэндээ хүчтэй цохилт авах үеийн гэрэл зургийг Хятадын зурагчин Jim Young авчээ. 

    Өнгөрөгч зургадугаар сарын 13-нд Германы Хохенштэйн хотод зохион байгуулагдсан Мото-3 олон улсын мотоциклийн уралдааны үеэр тэмцээнийг тэргүүлж байсан тамирчинг удаах байрт явсан тамирчин шүргэж онхолдуулсанд уурссан тамирчин гар далайж байгаа байдал. Гэрэл зургийг: Thomas Peter. 

    NBA-ийн финалийн тоглолтон дээр Сан Антониогийн дэмжигчид Леброн Жэймсийг элэглэсэн баг зүүж байсан бөгөөд энэ бүхнийг огтхон ч тоохгүй байгаа Леброн Жэймсийн царай. Гэрэл зургийг: Майк Стоөүн

    Их Британид Ливерпүүл хотноо зохион байгуулагдсан саадтай морин уралдааны дэлхий аварга шалгаруулах тэмцээний үеэр түрүүлж явсан английн тамирчин морьтойгоо унах агшин. Гэрэл зургийг: Russell Cheyne. 

    Паралимпын хоёр удаагийн аварга Оскар Писториусыг найз хүүхнээ буудан хөнөөсөн хэрэгт сэжиглэж шүүх хурал нь хоёр жил дамнан үргэлжилсний эцэст түүнд Өмнөд Африкийн дээд шүүхээс гурван жилийн хорих ял оноож байх үеийн зураг. Гэрэл зургийг: Пүүл нью сэтгүүл 

    Өнгөрөгч 11 дүгээр сард АНУ-д  зохион байгуулагдсан америк хөл бөмбөгийн хамгийн эгзэгтэй мөчид авсан зургуудын нэгээр шалгарчээ. Гэрэл зургийг: USA today. 

    Инчеон 2014 наадмаас эмэгтэйчүүдийн уран сайхны гимнастикийн төрөлд алтан медаль хүртсэн хамгийн залуу охин 16 настай Хятадын Шан Чунг Сон. Гэрэл зургийг: Kim Hong-Ji

    Сочигийн 2014 оны өвлийн олимын нээлтийн үйл ажиллагааны үеэр олимпын таван цагиргийн нэг нь асаагүй явдал дэлхий дахиныг тухайн үедээ л шуугиулж байв. Гэрэл зургийг David Gray 

    Формула нэгийн тамирчин Felipe Massa Грандприксийн цомын сүүлийн тойрогт машинтайгаа бүтэн хоёр эргэж бэртэл авсан юм. Гэрэл зургийг Kai Pfaffenbach

    Сочигийн өвлийн олимпийн эрэгтэй уран гулгалтын төрөлд Японы тамирчин Юзүрү Хану хамгийн өндөр оноог авч алтан медаль хүртэх мэдээг сонсоод баярлаж байх торгон агшны зургийг Люси Николсон. 

    Энэтхэг эрчүүдийн үндэсний бөхийн бэлтгэл. 

    Бразил жаалууд 2014 оны дэлхийн аваргын үеэр Бразил-Мексикийн тоглолтыг анхааралтай үзэж суугаа төрхийг Бразилийн алдарт гэрэл зурагчин Ueslei Marcelino авчээ. 

    Дакар Раллид Португалийг төлөөлөн оролцсон тамирчин Paulo Goncalves мотоциклтойгоо онхолдож тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсоноос сэтгэлээр унаж буй нь. 

    Бразилийн нийслэл Рио Де Жанеро хотноо болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга баг Германы тамирчид баяраа тэмдэглэж байгаа нь. 2014 оны 7 дугаар сарын 14 

    Өнгөрөгч долдугаар сард Канад улсад зохион байгуулагдсан чөлөөт бөхийн дэлхий аваргын үеэр Нигерийн 55 кг-д өрсөлдсөн эмэгтэй тамирчин мөнгөн медаль хүртсэндээ харамсан уйлсаар дасгалжуулагчдаа тэврүүлэн явах агшин. 

    Хорватын номер нэг эрэгтэй тениисчин Марин Силик Японы алдарт теннисчин Нишикориг анх удаа буулгаж авсан үеийн баярт мөч. 

    NBA-ийн 2014 оны аварга баг Сан Антонио цомоо хүлээн авах мөч. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй