ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Х.Бадамгэрэл “Гоёл 2015” наадмын топ модель боллоо

    Жил бүрийн “Гоёл” наадамд загварын ертөнцөд танигдсан бүсгүйчүүд өрсөлддөг. Энэ жилийн "Гоёл-2015" наадамд 120 гаруй загвар өмсөгч оролцох мэдүүлгээ өгснөөс 70 нь шалгарч наадамд оролцсон юм.

    Сүүлийн шатанд тэднээс шалгарсан шилдэг 50 загвар өмсөгч шилдгийн төлөө өрсөлдөв. Нэр хүндтэй наадмын тов гарсан өдрөөс ямар бүсгүй түрүүлэх бол гэж хүмүүс хүсэн хүлээж, чих тавих сонсдог.

    26 дахь жилдээ амжилттай болсон энэ наадамд олон хүн 2002 оны “New face” наадмын ялагч, фото мисс Т.Халиун, “Андра модель агентлаг”-ийн захирал, загвар өмсөгч, мисс Х.Бадамгэрэл, загвар өмсөгч Э.Туяамаа, Х.Уянга нарыг топ моделиор шалгарах болов уу хэмээн таамаг дэвшүүлж байсан. Хүсэн хүлээсэн наадмын шилдгүүдийг шалгаруулах тэр мөч олны сэтгэлийг догдуулсан агшин байдаг. Энэ жилийн наадмын гала тоглолтын салхийг хагалж, дэлхийн супер модель Ирана Пантаева тайзан дээр алхсан. Тэрбээр “Гоёл-2015” наадамд зочноор уригдаж, “Шилмэл загвар” ХХК-ийн дизайнер Х.Өнөболорын урласан гоёлын даашинзаар гоёсон байв.

                      Түүнд шагналыг нь Ирина Пантаева гардуулан өгөв

    Ирана Пантаева Францад мэргэжлийн моделийн агентлагт ажиллаж төдийгүй дэлхийн шилдэг 10 модельд багтсан алдартай загвар өмсөгч. Холливудын 10 гаруй кинонд тоглосон энэ бүсгүй 1989 онд “Шилмэл загвар”-ын урилгаар ирж загвар үзүүлж байсан гэдэг. Тэрбээр 25 жилийн дараа Монголд дахин уригдаж, “Гоёл” наадмын тайзнаа ийн алхлаа. Түүнтэй “Гоёл-2007” наадмын топ модель Г.Уранцэцэг, “Гоёл-2009” наадмын топ модель О.Уянга, “Гоёл-2010” наадмын топ модель Ч.Уранбилэг, “Гоёл-2012” наадмын топ модель Ч.Ундрах, “Гоёл-2013” наадмын топ модель О.Пүрэвдулам, “Гоёл-2014” наадмын  топ модель С.Ариунбилэг  хамт алхсан юм.

    Энэ наадамд хүрэлцэн ирсэн үзэгчдээс хамгийн их сэтгэл догдолсон хүн бол мисс Х.Бадамгэрэлийн нөхөр дуучин Бэки байлаа

    Шилдгийн шилдгийг шалгаруулдаг уг наадамд  Х.Бадамгэрэл шалгарч, “Топ модель” цомын эзэн боллоо. Загварын тайзтай амьдралаа 10 жил холбосон мисс бүсгүй энэ наадмын шилдгийн шилдэг нь байж чадсан.  

    “Гоёл-2015” наадмын Гранпри шагналыг “Говь” ХХК-ийн дизайнер Э.Батцэцэг “Эдүгээ” коллекциороо хүртэж, “Сити” дээд сургуулийн “Монголжингоо” загварын товчоо “Шилдэг загвар зохион бүтээх товчоо”-гоор шалгарав.

    "Гоёл-2015" наадмын шилдгүүдийг танилцуулъя.

    *Шилдэг эрэгтэй загвар өмсөгч Г.Болор-Эрдэнэ
    *Шилдэг эмэгтэй загвар өмсөгч П.Халиунаа
    *Дэд байр-М.Наранмандах
    *Шилдэг загварын товчоо-Монголжингоо
    *Шилдэг нүүр хувиргагч-Наранмандах
    *Шилдэг үсчин -Баярчимэг

                Шилдэг дизайнер

     *Үндэсний хувцасны төрөлд-“Шилмэл загвар”-Х.Өнөболор
     *Уран сэтгэмжтэй төрөлд-Энхсайхан
     *Өдөр тутмын хувцас-Батзолбоо
     *Ирээдүйтэй залуу дизайнер- Томи
     *Тусгай байрын шагналт дизайнер Хоролмаа, Эрдэнэзул,   Бямбацэрэн нар тус тус шалгарлаа.

                                                                                                     Г. Золзаяа

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй