ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2014 оны шилдэг гэрэл зургууд /Цуврал/

    Өнгөрөгч хоёрдугаар сард төв Африкийн Бангуйд ард иргэдийн хооронд шашны хагаралдаан гарсан билээ. Тус мөргөлдөөнийг зогсоон дарах бүх эрхийг Засгийн газраас хууль сахиулагчдад өгсөн нь  харгис аллага болон хувирчээ. Хүний амийг хэрцгийгээр бүрэлгэж байхад нь цаана нь зураг аван зогсох хүний хүйтэн сэтгэлийг илэрхийлсэн зургийг Америкийн шилдэг гэрэл зурагчин Siegfried Modola авчээ. 

    Энэ зургийг авах үед Израиль Палестин улсад агаарын цохилт өгч олон зуун хүнийг хөнөөж үймээн самуунтай байсан ч гэр бүлийнхнээ бүгдийг алдсан 10 настай хүү тус үймээнийг үл тоон ээжийнхээ араас харамсан гашуудаж байна. Гэрэл зургийг: Mohammed Salem

    Өнгөрөгч дөрөвдүгээр сарын сүүлээр АНУ-ын Арканзас мужид болсон хар шуурганы дараах байдал. Гэрэл зургийг: Carlo Allegri

    Өнгөрөгч зургадугаар сард Талибанчууд Афганистаны нийслэл Кабул хот дахь олон улсын нисэх онгоцны буудалд халдаж олон арван гэмгүй хүмүүсийг хөнөөн, дэлбэрэлт үйлдсэн билээ. Энэ зургийг зурагчин 50 метрийн цаанаас авсан бөгөөд алан хядагчидтай тэмцсэн залууг хөнөөж буй зургийг камертаа буулгаж чадсан ч үүнээс хойш дахин зураг авахыг үзэн ядах болсон байна. Гэрэл зургийг: Omar Sobhani

    Перугийн үндэсний театрт хөгжмийн сургуулийн сурагчдын тайлан тоглолт болох үеэр нэгэн охин гэнэт бөөлжсөн байна. Гэсэн ч хүүхдүүд сахилга бат алдалгүй тоглолтоо үргэлжлүүлэх мөчийг гэрэл зурагчин Enrique Castro-Mendivi камертаа буулгаж чаджээ. Тус тайлан тоглолтыг Перугийн Ерөнхийлөгч болон парламентийн гишүүд үзэж байсан аж. 

    Өнгөрөгч наймдугаар сард АНУ-ын Фергусон хотод цагдаагийн офицер хар арьст хүүг таван удаа буудан хөнөөсөн хэрэг гарсан билээ. Уг хэргийн дараахан хотын ард иргэд уурсан жагсаал зохион байгуулах үеэр нэгэн залуугийн чанга дуу, уур омог нь олныг турхиран жагсаалд гал нэмж байсан учир цагдаа нар түүний нүд рүү перецтэй сүү шүрших үеийн зураг. Гэрэл зургийг Adrees Latif. 

    Өнгөрөгч дөрөвдүгээр сарын сүүлээр Иракийн хил дээр алан хядагчдийн үйлдсэн дэлбэрэлт  гэмгүй 200 хүний аминд хүрсэн билээ. Тус халдлагын зургийг авах үеэр эргэн тойронд нь үхсэн хүмүүс, хар утаа, амьсгалахын аргагүй угаар үнэртэж байсан ч Иракийн үндэсний телевизийн зураглаач Thaier Al-Sudani энэ агшинг камертаа буулгаж чаджээ. 

    Өнгөрөгч зургадугаар сарын 13-нд Германы Хохенштэйн хотод зохион байгуулагдсан Мото-3 олон улсын мотоциклийн уралдааны үеэр тэмцээнийг тэргүүлж байсан тамирчинг удаах байрт явсан тамирчин шүргэж онхолдуулсанд уурссан тамирчин гар далайж байгаа байдал. Гэрэл зургийг: Thomas Peter. 

    Өнгөрөгч 2013 оны сүүлээс эхтэй Украины иргэний бослого эхлээд 2 сар өнгөрсний дараа бүхэл бүтэн 53 сая хүн амтай Украин улс хагарч задран хоорондоо тэмцэлдэж, хотоо түйвээж орхисон билээ. Украин дахь барууны талыг баримтлагчид хаа сайгүй үймээн дэгдээж, улсынхаа төрийн дууллыг дуулсаар байсан бөгөөд үймээний үеийн торгон агшинг камерт буулгасан зурагчин нь ОХУ-ын ТНТ телевизийн зураглаач Василий Федошенко байж. 

    АНУ-ын Атланта мужид өнгөрөгч нэгдүгээр сард цочир хүйтрэн цасан шуурга дэгдсэний улмаас бүх нислэг цуцлагдаж, авто замуудыг ч хаах болсон билээ. Тиймээс ард иргэд зарим нь ажил дээрээ зарим нь үйлчилгээний байгууллагуудад хоног төөрүүлсэн юм. Гэрэл зургийг Америкийн NBС телевизийн зурагчин: Tami Chappel. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй