БНСУ-ын Инчён хотод 17 дахь удаагийн Азийн спортын наадам өнөөдөр эхэллээ. “Инчён-2014” Азийн наадамд оролцож буй манай тамирчдын тэмцээний хуваарийг танилцуулъя.
Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг Хонгконг, Кувейт, Мальдив улсын багтай "А" хэсэгт багтсан. Өнөөдөр Хонгконгтой эхний тоглолтоо хийнэ. Манай сагсчид Хонгконгийн багийг хожиж 86:77 харьцаагаар буулгаж авлаа.
09.21 Мальдив-Монгол
09.22 Кувейт-Монгол
Эмэгтэйчүүдийн баг есдүгээр сарын 23-нд Хонгконг, 24-нд Катар, 25-нд Казахстан, 27-нд Непалийн багтай тус тус тоглоно.
Боулинг
Боулингийн тэмцээн энэ сарын 23-наас ирэх сарын 2-нд болно.
Бокс
Боксын тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй гурван тамирчин оролцож байна. Ширэн бээлийтнүүд тэмцээн энэ сарын 24-нд эхэлж, ирэх сарын 3-нд аваргуудаа тодруулна.
Байт харваа
Байт харвааны тэмцээн энэ сарын 23-28-нд болж, нийт найман багц медалийн эзэд тодрох юм.
Чөлөөт бөх
Эрэгтэй, эмэгтэйчүүдийн чөлөөт бөх, сонгомол барилдаан энэ сарын 27-ноос ирэх сарын 1-нд “Dowon Gymnasium” спортын ордонд болно. Эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээн 8, эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээн 4 жинд явагдана.
Жүдо
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60кг, 66кг, эмэгтэйчүүдийн 48кг, 52кг-ийн жингийн барилдаан 14.00 цагаас эхэллээ. Эрэгтэйчүүдийн барилдаанд дэлхийн аварга Г.Болдбаатар, ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн барилдаанд дэлхийн аварга М.Уранцэцэг, ОУХМ А.Цолмон нар барилдаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт