Засгийн газрын бүтцийн асуудлыг энэ долоо хоногтоо багтаан УИХ-д өргөн барих ёстой ч намуудын зөвшилцөл гацаанд орлоо. МАН, АН-ынхан бүтцийн асуудал дээр санал нийлж чадалгүй 2 өдрийг барав. МАН-ынхны мэдээлж буйгаар тэд 13 яам, Шадар сайд, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга гээд нийт 16 сайдтай байх санал оруулж байгаа ч АН-аас 16 сайд, дээр гурван сайдаа нэмээд 19 сайдтай байхаар тохироо хийх санал гаргаснаас асуудал гацаанд оржээ. АН зарим яамдын салгаж хуваах санал гаргаад байна, бид хямралын үед үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн PR МАН-ын зүгээс өнөөдөржин хөврөв.
Ямартай ч АН,МАН-ынхан яамдын хуваарилалт дээр тохирч өгөхгүй байгаагаас УИХ-д өнөөдөр өргөн барина гэж төлөвлөсөн Засгийн газрын бүтцийн санал түшээдийн гараас гарч чадсангүй.
Ирэх баасан гараг гэхэд бүтцийн асуудлыг УИХ-д өргөн барих ёстой тул тэдэнд шийдэх нэг өдрийн хугацаа байна.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт