Английн нийслэл Лондон хотноо алдарт Виктория Секретийн шоу болж өндөрлөлөө.
АНУ-ын нийслэл Вашингтон хотноо 26 метрийн өндөртэй сүлд мод сүндэрлэлээ.
Энэтхэгт усан цэргийн баяр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. 1971 онд Энэтхэг Пакистаны дайн болсон Карачигийн усан боомтод хүндэтгэлийн тоглолт зохион байгуулж байна.
АНУ Лос Анжелес хотод Даррен Уильсоны хэргээс болж иргэдийн эсэргүүцэл улам ширүүсч эхэллээ. Тэд цагдаа нартай мөргөлдсөний улмаас 60 гаруй хүн шархаджээ.
Өнгөрсөн есдүгээр сард сураггүй болсон 43 хүүгийн 10-ынх нь цогцос өнгөрөгч долоо хоногт олдсоноос хойш Мексикчүүдийн тэмцэл улам ширүүссээр байна. Тэд галт зэвсэг барин Засгийн газрын ордон руу дайрахыг завдаж байна.
Гурван сар дамжин жагссаар байгаа Хонгконгийн оюутнууд өлсгөлөн зарлаж эхэлсэн билээ. Тиймээс хууль сахиулагчид жагсагчдыг тараахаар хүйтэн усаар шүршиж эхэллээ.
Тайландын эзэн хаан Бумибол Адулядежийн 87 насны ой ирэх 12 дугаар сарын 5-нд болохыг тохиолдуулан тус улсын нийслэл Бангкок хотноо сүрдэм цэргийн парад зохион байгуулж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Баруун Африкт тархаад байгаа үхлийн аюултай эбола вирусын тархалттай тэмцэхэд онцгой байдлын тусламж болгож 6 тэрбум доллар батлахыг Конгресст үүрэг болгожээ.
НАТО-гийн гадаад хэргийн яамны сайд нар Афганистанд хийсэн уулзалтынхаа үеэр Украинд шинээр цэргийн тусламж илгээх талаар хэлэлцжээ.
Украины парламент Засгийн газрынхаа өндөр дээд албан тушаалд гадаадын гурван иргэнийг томилохоор болсон байна. Украины Засгийн газар авилгалыг үндсээр нь устгаж, Европын Холбоонд нэгдэх замыг засах зорилт тавьжээ.
Хойд Солонгос улсын удирдагч Ким Жон Уны нэрийг хүүхдүүддээ өгөхийг албан ёсоор хориглолоо.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт