ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Авлига авсан хүний нэрийг зарлахыг Х.Тэмүүжин сайдаас шаардъя

    Монгол Улсын Хууль Зүйн сайд Х.Тэмүүжин “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх - авлигын хэмжээ...” гэж байгаад Голомт банкаар гүйлгээ хийсэн гурван хуулгын зургийг оруулжээ. Уг хуулга дээр хоёр сая ам.доллар, нэг сая ам.доллар гэсэн тоонууд дурайтал бичигджээ. Хуульч мэргэжилтэй, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ийнхүү Монголыг аалзны тор шиг хэрсэн авлигын мөнгөн дүнг зарлав. Одоогоос 10 гаруй жилийн тэртээ экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэгэн сонинд "Над дээр нэг хүн 500 сая төгрөг барьж ирж юм гуйхад нь би зөвшөөрөөгүй гаргаж байсан" хэмээн ярилцлага өгөөд хэвлэлээр баахан шүүмжлүүлсэн. Сэтгүүлчид түүнээс 500 сая төгрөгийн авлига өгөх гэсэн хүний нэрийг зарлахыг шахаж шаардахад хэд хоногийн дараа Н.Энхбаяр дарга ийм юм яриагүй, ярилцлага авсан сэтгүүлч зохиосон болоод дуусч байлаа.

    Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэхээр Хууль Зүйн сайд Х.Тэмүүжин нэгэнт баримт дэлгэсэн юм бол одоо тэрхүү авлига авсан хүний нэрийг олон нийтэд зарлах хэрэгтэй. Хэрэв эс зарлавал тэрээр нийгэмд худал мэдээлэл түгээсэн,  олон нийтийг хуурч төөрөгдүүлсэн хэмээх зэмэнд унана. Хуульч мэргэжилтэй, тэгээд бүр Монгол Улсын Хууль Зүйн Яамыг толгойлж буй хүний хувьд ноцтой баримт дэлгэсэн энэ үйлдлийнхээ цаад хор уршиг, үүнээс урган гарах бодит үр дүнг тооцсон байж таарна. Хэрэв тэрхүү авлигачийн нэрийг Х.Тэмүүжин гишүүн зарлахаас татгалзвал түүний амнаас байнга унадаг “Ашиг сонирхолын зөрчил” гэж ойлгогдоно. Ардчилсан төрийн Ардчилсан сайдаас авлигачийн нэрийг хэлэхийг хүсье. Тэр авлигачид зохих шийтгэлийг өгч байж нийгэм эрүүлжиж, авлигаас ангид Монгол болно.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй