
Дэлхий даяар 500 сая хэрэглэгчтэй Твиттер ирэх долоо хоногоос эхлэн шинэчлэл хийх болсон талаар Theguardian.com уламжилж байна. Энэхүү шинэчлэлийг хүчирхийллээс сэргийлэхийн тулд хийж байгаа гэнэ. Хэрвээ таныг хэн нэгэн бэлгийн дарамтад оруулах үйлдэл хийвэл та тэр хүний аккаунтыг баримт нотолгоотойгоор твиттерт мэдэгдэж болох гэнэ. Ингэснээр твиттер компанийн зүгээс тэр хүнийг таныг дагахыг болиулах арга хэмжээ авах аж. Түүнчлэн блок хийсэн хэрэглэгч дахин таны хуудас руу орох болон жиргээг тань унших эрхгүй болох юм байна. Энэхүү шинэчлэлд ирэх долоо хоногийн сүүл гэхэд бүх хэрэглэгч нь хамрагдаж дуусах талаар тус компанийн хэрэглэгчийн аюулгүй байдал, бүтээгдэхүүний менежмент хариуцсан захирал Шрияс Доши мэдэгджээ. Дашрамд хэлэхэд твиттерийн хэрэглээ өнгөрсөн оны энэ үеийнхтэй харьцуулахад 23 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт