ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Д.Отгонжаргал даашинзуудаараа эмэгтэй хүний гоо сайхныг харуулна

    Дизайнер Д.Отгонжаргал “O Couture fashion show fall 2015” гоёлын даашинзны шоу нөгөөдөр хийхээр зэхэж буй. Худалдаа аж үйлдвэрийн танхимд болох түүний анхны бие даасан загварын шоунаас эмэгтэй хүний гоо сайхныг тодотгон харуулсан 50 гоёлын даашинз харах боломжтой.

    Түүний загваруудад  гоёл чимэглэлээс гадна гар ажиллагаа их оржээ. Мөн энэ жилийн гоёлын чиг хандлага болсон алтлаг, мөнгөлөг, улбар шар өнгө давамгайлсан байна. Загварын  шоунд танилцуулах гоёлын даашинзуудаа ур хийц, гоёл чимэглэлээс нь хамааран 250-900 мянган төгрөгөөр худалдаалах гэнэ.

    Тэрбээр өмнө нь АНУ-ын Нью-Йорк хотод болсон “Couture fashion week Fall 2014” загварын долоо хоногт “Otgoo Couture collection” цувралаар оролцож, дэлхийн загварын ертөнцөд Монголын загварын ур хийц, өвөрмөц хэв маягийг мэдрүүлж чадсан.

    Урлах эрдэм дээд сургуульд дизайнер мэргэжлээр суралцаж дүүргэсэн цагаасаа загварын ертөнцөд хүч сорьж, 1200 гаруй загвар олны хүртээл болгож амжсан юм.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй