“Шилмэл загвар” компанийн дизайнер И.Урангоо Итали улсад зохиогдсон долоон орны 40 гаруй загвар зохион бүтээгч өрсөлдсөн загварын шоуд амжилттай оролцоод иржээ.

Тэрбээр хавар, намрын болоод монгол хэв маяг шингээсэн өдөр тутмын коллекциороо тэргүүн байр эзэлж, тэнд загвар зохион бүтээгч мэргэжлээр суралцах эрхээр шагнуулсан байна.


Италийн дизайнер удаалж, ОХУ-ын дизайнер гутгаар байрт шалгарсан уг загварын шоуд түүний орчин үетэй үндэснийхээ уламжлалыг хослуулж урласан загварт байгалийн өнгө түлхүү зонхилсон нь дэлхийн алдартай загвар зохион бүтээгчдийн анхаарлыг ихэд татсан аж.




Тэд “Дэлхийн уур амьсгал хямарч байгаа энэ үед чиний загвар цагаа олсон бүтээл байлаа. Хойшдоо үүгээрээ дагнавал амжилтад хүрнэ” хэмээн дүгнэж, урам хайрлажээ.



Тэрбээр өмнө нь багагүй судалгаа хийж, нэлээд нухацтай бодсоны үр дүнд бүтээлүүдээ сойсон аж.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт