ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хорлоо эмээ ийм байшинтай боллоо

    "Монгол тусгал" ТББ-ын залуусын өрнүүлсэн аяны ачаар Хорлоо эмээ шинэ өргөөтэй болох гэж байгаа тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл “Арт констракшн” ХХК-ийн архитектор Б.Түмэнжаргал байшингийнх зураг төслийг гаргаж өгснөөр залуус байшинг богино хугацаанд барихаар шийдэж 60 хувийн гүйцэтгэлтэй бэлэн контейнер хаус авсан аж.

    Өвлийн хүйтэнд байшин барих амаргүй гэж үзэж, “Эрдэнийн Шинэ Өргөө” ХХК-ийн хамт олон бэлэн зангидсан контейнер хаусыг материалын өртгөөр 2500000 төгрөгөөр Хорлоо эмээд авсан аж.

    Харин хаалга, цонх дулаалга, засал чимэглэлийг нь залуучууд өөрсдөө хариуцаж хийхээр болжээ.Энэ сарын 06-нд тэрбээр шинэ өргөөндөө хөл тавьж, тавтайхан тухлах л үлдлээ.

                                                                                                               Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй