ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Алдарт хөтлөгч Эллен ”эхнэр”-тэйгээ 10 жилийн ойгоо тэмдэглэлээ

    Дэлхийд ур чадвар, чансаагаараа тэргүүлдэг цөөхөн хэдэн нэвтрүүлэгчдийн нэг нь Эллен Де Женерс гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Түүний 2003 оноос эхлэн хөтлөн явуулсан "Эллений ток шоу" дэлхий дахинд түгсэн алдартай нэвтрүүлгийн нэг.

    Эллен дэлхийд томоохонд тооцогддог  Academy Awards, Grammy Awards,  People's Choice Awards зэргийг хөтөлдөг хамгийн өртөг өндөртэй нэвтрүүлэгч. Учир нь түүнд хүмүүсийн анхаарлыг татах, сонирхолыг төрүүлэх, хөгжөөх, байлдан дагуулах зэрэг олон чадварууд хослосон байдаг хэмээн урлагийнхан дүгнэдэг байна.

    Тэгвэл алдартай продюссер, зохиолч, хүний болон амьтны эрхийн төлөө тэмцэгч, жүжигчин, сэтгүүлч гээд олон талын "мэргэжил"-тэй Эллен 1997 онд ижил хүйстэн гэдгээ зарлан 2004 онд Австрали гаралтай загвар өмсөгч, жүжигчин Портиа Де Росси гэх үзэсгэлэнт эмэгтэйтэй гэрлэлтээ батлуулсан билээ. Тэгвэл тэд хуримынаа 10 жилийнхээ ойг тэмдэглэн Балтийн тэнгисийн орнуудаар аялж байгаа зургаа дэлгэжээ. Эллен энэ жил 56 настай бол түүний эхнэр 41 настай аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй