ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хайрын түүх өгүүлэх “Эрт буцсан ганганаа”

    Урлагийн болоод тайз, дэлгэцийн олон бүтээлээрээ үзэгч сонсогчдын хүндлэлийг хүлээсэн УГЗ, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын туурвисан бүтээлүүд хөгжмийн зохиолчдын дунд зохиогддог “Алтан намар” хөгжмийн наадмаас “Оны шилдэг хөгжмийн зохиолч”-ийн шагнал удаа дараа хүртсэн.

    “Морин хуур” наадмыг гурван удаа тэргүүлж, найман удаа аман хүзүүдсэн тэрбээр “Эрт буцсан ганганаа” дуун цэнгүүнээ Монгол бөхийн өргөөнд энэ сарын 26-нд хийхээр болжээ.

    Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг түүний тоглолтыг найруулж байгаа. Хайрын дуунууд эгшиглэх уг тоглолтод төрийн шагналт Д.Сосорбарам, гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, Б. Сийлэгмаа, Ч.Бат-Эрдэнэ, Х.Үнэнхүү, С.Эрдэнэцэцэг, Г.Эрдэнэбат, Х.Болормаа, Ө. Уянга, Д.Жаргалсайхан, Н.Төмөрхуяг, залуу уран бүтээлчдээс А. Хосбаяр, Д.Бямбажав, Б.Буянжаргал, Д.Намсрайноров, П.Идэржавхлан нар оролцож ая дуугаа өргөх юм.

    “Гэгээн муза” наадмын шагналыг хоёронтоо хүртсэн хөгжмийн зохиолч уран сандаа нэгэн шинэ бүтээл нэмж “Бадарчин ба ардчилал” хэмээх балетийн хөгжим зохиожээ. Тэрбээр энэ бүтээлээрээ ардчиллыг сонгодог бүтээлд дархлах зорилготой гэнэ.

     Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй