ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголд Олон улсын спортын 14 тэмцээн 2015 онд болно

    Энэ онд 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Монгол Улсад Олон улсын спортын 10  тэмцээн зохион байгуулж, нийт 5472 тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөгч оролцон, улсад 6.7 тэрбум төгрөгийн шууд бус орлого оруулсан байна. 2015 онд эх орондоо Олон улсын 14 тэмцээн зохион байгуулахаар Засгийн Газрын хуралдаанаар шийдвэрлэжээ. Нэр хүндтэй тэмцээнүүдийг Монголд зохион байгуулснаар улс орноо сурталчлахаас гадна Үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрх авах, дэлхийд чансаагаараа тэргүүлж буй өндөр зэрэглэлийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийн, туршлага хуримтлуулах ач холбогдолтой хэмээн үзэж байгаа аж.

     Монголд  Олон улсын дараах тэмцээн 2015 онд зохион байгуулна.

    1.Нисэх загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

    2.“Чингис хаан 2015” Гран-При тэмцээн

    3.Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээн

    4.Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн

    5.Туялзуур сэлэмний Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн

    6.Хөлбөмбөгийн “Аsian cup-2015” Азийн цомын тэмцээн

    7.Волейболын эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн

    8.Чөлөөт бөхийн "Mongolian open" тэмцээн

    9.Тэшүүрийн "Mongolian open" тэмцээн

    10.Софт теннисний “Mongolian open” тэмцээн

    11.Практик буудлагын “Mongolian open-2015” тэмцээн

    12.“Улаанбаатар марафон-2015" олон улсын гүйлт

    13.Монгол туургатан бөхийн барилдаан

    14.Олон улсын Ахмадын спортын наадам

    Тэмцээний зохион байгуулалтад нийт нэг тэрбум төгрөгийн зардал гаргахаар баталж, тайланг IV улиралд багтаан, Засгийн Газарт танилцуулахыг ССАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунгэрэлд даалгажээ.

                                                                                                            Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй