ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Жүжигчин Б.Амарсайхан христийн шашинтай

    “Боолын гэрээ” уран сайхны кино, “Намайг Амараа гэдэг” хэмээх сурталчилгаанд тоглож олны танил болсон жүжигчин Б.Амарсайхан монгол жүжигчдээс хамгийн анх Холливүүдэд хөл тавьж, кинонд тоглосон. Харин түүнийг Христийн шашинтай гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тиймээс тэрээр архи, тамхи огт хэрэглэдэггүй аж. Монголын жүжигчдээс Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар гуай Христэд итгэгч юм. Мөн амьд хөгжмийн ихэнх хамтлагууд, дуучид Христэд итгэгч нар байдаг гэнэ. Дашрамд дурдахад жүжигчин Б.Амарсайхан АНУ-д 12 дугаар сарын 1-нд нээлтээ хийсэн “Марко Поло” киноны улаан хивсний ёслолд гэргий Урантайгаа хамт монгол дээлээрээ гоён оролцжээ. Тэрээр уг кинонд Ариг Бөхийн дүрийг бүтээсэн юм.       

       

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй