ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Дакар ралли”-д автомашинаар уралдах Монгол тамирчдын мөрөөдөл биеллээ

    Автомашин, мотоциклийн олимп буюу 36 дахь удаагийн “Дакар ралли”-д Монголоос энэ жил анх удаа автомашины төрөлд ОУХМ Н.Лхамаа багийнхантайгаа дэлхийн олон орны тамирчидтай хурд, авхаалж самбаагаа сорих гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.

    Мотоциклийн төрөлд уралддаг байсан Монгол тамирчдын хувьд энэ тэмцээнд автомашинтай уралдана гэдэг мөрөөдөл мэт санагддаг байсан нь саяхан.

                 Энэ жилийн "Дакар ралли"-д уралдах Монголын тамирчид

    Тэгвэл тэдний хүсэл мөрөөдөл Унгарын “Uniga Sandlander” багийн ахлагч Шондар Себястьяны тусламжтайгаар биелэх нь. Өнгөрсөн жилийн тэмцээнд ОУХМ Н.Лхамаагийн аав хүүгийнхээ унаж уралдсан мотоцикль болон механикийн машиныг Франц руу хүргэхээр явахдаа түүнтэй танилцжээ. Дэлхийн алдартай тамирчин Шондар Себястьян өөрийгөө Монголчуудтай нэг удамтай хэмээн үздэг гэнэ. “Дакар ралли 2014” тэмцээн эхлэх үеэр тэрбээр Н.Лхамаагийн багийнхныг олж уулзсан аж.

                                                    OУХМ Н.Лхамаа

    Тэрбээр  өнгөрсөн долдугаар сард Монголд зочилж, манай тамирчдад автомашинаар уралдах санал тавьжээ. Монгол, Унгарын хамтарсан  “Uniga Sandlander”  багийнхан гурван автомашинаар энэ удаагийн Дакар раллид уралдахаар бэлтгэл сургуулилтаа базааж дууссан байна.

                                  Чиглүүлэгч ОУХМ Ө.Бямбадэлгэр

                            Чиглүүлэгч спортын мастер Б.Сүрэндорж

    25 хүнээс бүрдэх багийн бүрэлдэхүүнд Монголоос 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар уралдах бол механикаар спортын мастер Б.Батболд явна. Харин 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбацогт нар уралдах юм.

        Дакар раллид оролцох тамирчдын механикийн багийн автомашин

              ОУХМ  Ө.Бямбацогт,  спортын мастер Б.Батболд  нар

    Монголын тамирчдаас ОУХМ  Ө.Бямбацогт,  спортын мастер Б.Батболд  нар уралдаанд оролцох автомашинаа Францад 10 мянган км зам туулж хүргэсэн аж. Тэд 2015 оны нэгдүгээр сарын 3-17 хүртэл үргэлжлэх уг тэмцээнд оролцохоор энэ сарын 18-нд эх орноосоо мордоно.

                                                                                                Г.Золзаяа                          

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй