ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Өнөөдөр

    ОХУ эдийн засгийн уналтад ороход маш ойрхон байгаа учраас тус улсын ерөнхийлөгч Владимир Путин байгалийн хий нийлүүлэх шинэ сувагт анхаарлаа хандуулах боллоо.Тиймээс Турктэй байгалийн хий нийлүүлэх суваг байгуулах гэрээг хэлэлцэж эхэлжээ. 

    АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдуард Сноуден дахин нууц материалууд дэлгэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ. Тэрээр АНУ намайг тонилгоё гэсэн ч дэлхийн хүн төрөлхтний эсэргүүцэлтэй тулгарах учраас чадахгүй гэсэн байна. 

    АНУ-ын Вашингтоны их сургуулийн оюутнууд амиа алдсан хар арьст хүүгийн төлөө хичээлээ хаян эсэргүүцэл зарлаж эхэллээ. 

    Газын зурваст Израильчуудын удаа дараа үйлдсэн агаарын дайралтаас болж олон арван Палестинчууд орох оронгүй болоод байна. 

    Хонгконг дахь оюутны  хувьсгал улам ширүүсч, эсэргүүцэгчид өлсгөлөн зарлахад хүрээд байна. Цагдаа нар жагсагчид руу перцтэй ус шүршиж байна. 

    Израилийн засгийн газраас Газын зурваст цэргийн хамгаалалт гаргалаа. 

    Даррен Уилсоны хэрэгтэй холбогдуулан ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын цагдаагийн ажилтнуудыг дүрэмт хувцсанд нь тохирсон бичил камераар хангахаар болжээ.  

    Санхүүжилтийн асуудлын улмаас НҮБ-аас Сирийн иргэдэд үзүүлж байгаа хүнсний тусламжаа зогсоохоор шийдвэрлэжээ.

    ОХУ Украинд хүмүүнлэгийн тусламж илгээсээр байна. Тус тусламжийн найм дахь цуваагаар Донецк, Луганскт барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн, өвлийн хувцас  зэрэг 1200 тонн барааг өнөөдөр хүргэжээ. 

    Францын хэт баруунтнуудын удирдагч Марин Ле Пен сөрөг хүчний "Үндэсний фронт" намын даргаар дахин сонгогдлоо.

    Гвиней, Либери, Сьерра-Леоне улсад Эболагийн вирусийн улмаас нас барагсдын тоо 6928 болоод байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй