Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 87506 хүн хамрагдсаны 7943 хүн буюу 9.1 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.7 хувиар буурсан байна.
Дүүргээр нь авч үзвэл Багануур дүүрэгт 5.6 хувь, Налайх дүүрэгт 4.9 хувиар тус тус нэмэгдэж, харин Баянгол дүүрэгт 2.9 хувь, Багахангай дүүрэгт 2.8 хувь, Хан-Уул дүүрэгт 2.6 хувиар тус тус буурчээ.
Нийт өвчлөгсөдийн 77 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд хүүхдийн түргэн тусламжид 2532 дуудлага хүлээн авсны 1029 тохиолдол буюу 40.6 хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байна.
Б.Гарьд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт