
Тэмцээний зорилго:
Залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг нээн илрүүлэх өсвөр үе, оюутан залуусын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, шийдвэрлэх арга зам, гарцыг тодорхойлоход тэдгээрийн санаа бодлыг тусгах.
Нийгэмд оюутан, залуучууд, өсвөр үеийнхэн өөрсдийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлэхэд нь туслах, тэдний илтгэх мэтгэлцэх чадварыг хөгжүүлэх.
Хамрах хүрээ:
16-40 насны Монгол улсын залуу иргэн бүрт тэмцээнд оролцох эрх нээлттэй.
Хэзээ… Хаана …
Тэмцээн 2014.12.10-12 -ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордон /ТТО/ дээр явагдана. Тэмцээний нээлтийн ажиллагаа 2014.12.10-ны 14:00 цагт ТТО дээр зохион байгуулагдана.
Тэмцээнд оролцогчдод тавигдах шаардлага:
Тэмцээнд албан ёсоор бүртгүүлж оролцогчийн мандат авсан байх.
Тэмцээний удирдамж, хөтөлбөртэй танилцсан байх.
Залуучуудад тулгамдаж буй ямар нэг асуудлын талаар 4 минутын илтгэл бэлдсэн байх.
Тэмцээнд амжилттай оролцогчдод өгөх шагнал урамшуулал:
Тэргүүн байр 1 Өргөмжлөл, Цом, Алтан медаль, Мөнгөн шагнал / 500.000 төг/
Дэд байр 1 Өргөмжлөл, Мөнгөн медаль, Мөнгөн шагнал / 300.000 төг /
Гутгаар байр 1 Өргөмжлөл,Хүрэл медаль, Мөнгөн шагнал / 200.000 төг /
Бусад:
Тус тэмцээнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 99023577, 99102923 дугаарын утас болон ТТО-ны 201 тоот, НАМЗХ-н дээр хүрэлцэн ирж авах боломжтой.
“Би бодохдоо” үндэсний уран илтгэлийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээний ерөнхий хөтөлбөр
2014.12.10-ны Лхагва гараг
“Тусгаар тогтнолын ордон”
13:30:14:30 Тэмцээнд оролцогчдыг бүртгэх, мандат олгох
14:30:15:00 Тэмцээнд оролцогчдыг зоонд хуваарилах, шүүгчийг сонгох сугалаа явуулах
15:00-15:20 Үндэсний уран илтгэлийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа
Хөтлөгч арга хэмжээг эхлүүлэх
Тэмцээнийг зохион байгуулагчид болон хүндэт зочид оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлж үг хэлэх
15:20:15:30 Ерөнхий шүүгч тэмцээний зохион байгуулалт, явагдах журмын талаар мэдээлэл хийнэ.
15:30-19:00 Тусгаар тогтнолын ордонд 3 танхим үндсэн илтгэлүүд явагдана.
19:00-19:30 Завсарлага /Шүүгчдийн хоол/
19:30-22:00 Үндсэн илтгэлүүд үргэлжилнэ.
2014.12.12-ны Баасан гараг
“Тусгаар тогтнолын ордон”
15:00-15:10 Шилдэг 30 илтгэгчийг танилцуулах.
15:10-15:30 Шилдэг илтгэгчдийн илтгэх дарааллыг тодруулах тэмцээнийг эхлүүлэх.
15:30-18:00 Шилдэг 30 илтгэгч илтгэлээ танилцуулна.
18:00-18:20 Шүүгчид дүнгээ нэгтгэн танилцуулах.
18:20-18:30 Шагнал гардуулах ёслолын ажиллагаа, дурсгалын зураг татуулах.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт