Эртнээс хүүхэдтэйгээ сургуулийн тухай харилцан ярилцана. Тэд сургуулийн тухай ямар нэг ойлголттой хэдийнэ болсон байдаг тул өөрөө хэлж өгөхөөс илүүтэйгээр асуулт асууж өөрийнх нь санал бодлыг сонсож харилцан ярилцах нь хавьгүй илүү үр дүнтэй. Хэрвээ хүүхэд чинь сургуулийн тухай буруу, сөрөг ойлголттой бол түүнийг нь засаж залруулах замаар ярилцаарай.
Цэцэрлэгт явж байсан хүүхдүүд сургуульд сайн бэлтгэгдсэн байдаг. Харин цэцэрлэгт явж байгаагүй бол нэлээд бэлтгэл шаардана.
Хүүхдээ сонсгож сургах маш чухал. Хүний үгийг таслахгүй сонсох ёстойг ойлгуулан дасгал хийнэ. Богино өгүүлэл, үлгэр уншиж өгөөд цөөн асуулт асуух, утгыг нь яриулах замаар ойлголтыг нь шалгаж болно.
Хүүхдээ хүнс, барааны дэлгүүр, шуудан, тоглоомын газар, музей, үзэсгэлэн, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газраар авч явж танилцуулах, зааж өгөх, шинэ юм үзэж харж, сурч мэдэх нь аз жаргалтай, хөгжилтэй, сонирхолтой явц гэдгийг ойлгуулаарай. Хүүхдээ шинэ юм сурч мэдэх болгонд нь урамшуулж бай.
Хүүхдээ сургахаар шийдсэн сургууль, ангийн багшийн талаар дэлгэрэнгүй, үнэн зөв мэдээллийг өөрт нь ойлгомжтой үгээр зөв ойлгуулах хэрэгтэй.
Сургууль эхлэхээс өмнө сургууль, түүний орчин тойронтой сайтар танилцуул. Ялангуяа машин зам, гарц, гэрлэн дохионы талаар бүрэн мэдлэгтэй болгосон байхыг анхаарах нь зүйтэй юм.
Долоо хоногийн өмнөөс эрт унтуулж эрт сэрээх, өглөөний цай уулгах “сургуулийн” цагийн хуваарьт оруулна. Хичээлийн дараа баримтлах цагийн хуваарийг хийж, зурагт үзэх, тоглох цагийг зааж өгнө.
Ном, дэвтрээ хийх шүүгээ, тавиурыг бэлтгэж өөрөөр нь ангилан ялгуулна. Цүнхний аль тасалгаанд үзэг, харандаа баллуур, алинд нь ном, алинд нь дэвтрээ хийхийг хэлж өгч өөрөөр нь хийлгэ.
Курткны цахилгааныг татах, дүрэмт хувцасны товчыг товчилж тайлах дадлага хийнэ.
Хойшид багштай нь байнга биечлэн болон утсаар холбогдож байхаа мартав.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт