Төрийн ордноосоо есөн цагаан хөлт тугаа Төв цэнгэлдэх хүрээлэндээ залж, эв нэгдлийн бэлэгдэл болсон Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлж баяр наадмаа нээдэг сайхан уламжлалтай ард түмэн бол монголчууд. Тэр тусмаа хүчит бөхчүүдээ давах бүрийд омогшин уухайлж, хурдан морьдоо унасаар гийнгоо хадуулах хүүхдийн дуунд баясан хөөрч, мэргэн сурчдынхаа тавьсан сумын ончийг бишрэн баярладаг ариун газар бол Төв цэнгэлдэх хүрээлэн. Ийм л ариун дагшин газар болсон Төв цэнгэлдэхийг хувьчилж авсан хүмүүс мал нядалж, голомтыг нь цусаар самарч байна. Эх сурвалжийн хэлж буйгаар бол өвлийн спортын тамирчид төв цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэлээ хийж байгаа тул тэдгээр тамирчдын хүнсийг ийнхүү бэлтгэж байгаа гэнэ. Ямартаа ч тэнд байсан иргэдийн яриагаар зуу гаруй бог мал нядалсан ажээ. Харин олон нийтийн сүлжээгээр энэ мэдээлэл тарсны дараа цэнгэлдэхийн удирдлага цустай талбай дээрээ ус асгаж мөсөн гулгуурын талбай болгосон байна.



МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт