Дэлхийн уламжлалт сур харвааны аварга шалгаруулах VIII их наадам Өмнөд Солонгосын Чеонон хотод аравдугаар сарын 2-8-нд болно. Наадамд 30 орны 400 гаруй харваач оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Монголын Үндэсний сурын холбооны хувьд баг тус бүрээс харваач оролцуулахаар тооцон тамирчдаа сонгосон. Үүнд: эрэгтэйчүүдээс МУ-ын гоц мэргэн Л. Отгонбаяр, улсын мэргэн Б. Ёндон, эмэгтэйчүүдээс МУ-ын даяар дуурсах дархан мэргэн Х.Даваажаргал, МУ-ын гарамгай мэргэн Х.Оюунчимэг, улсын мэргэн Д.Цэцэг, С.Энхтунгалаг, Д.Норжмаа, С.Баярмаа зэрэг үндэсний сурын харваачдын шигшээ багт багтсан 25 харваач оролцохоор болсон байна. Тэд отго харвааны дараа нэгдсэн бэлтгэлд гарчээ.
Сүүлийн жилүүдэд манай харваачид уг тэмцээнд амжилттай оролцон түрүүлж нутаг нэгтнүүдээ баярлуулаад байгаа.
2010 онд С.Энхтунгалаг, 2011-2013 онд Д.Баярмаа,
2012 онд Х.Оюунчимэг, эрэгтэйчүүдээс 2011 онд А.Александр, 2012 онд спортын мастер Ц.Батхуяг нар тэргүүн байр эзэлж байжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт