
Өнгөрсөн жил АНУ-ын талааар нууц баримтууд болон тагнуулын ажиллагаануудыг дэлхий дахинд дэлгэж Америкаас дүрвэн Хонконгд очсоныхоо дараа ОХУ-д орогнох хүсэлтээ сунган амьдарч байгаа Сноуденийг Германы канцлер Ангела Меркел хүлээж авахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Энэ нь Герман Америкийн түнжинг муутгах бас нэгэн шалтгаан болсон гэхэд болно. Тэгвэл Эдуард Сноуден хийсэн үйлдэлдээ огтхон ч харамсдаггүй талаараа мэдэгдээд, намайг АНУ тонилгож чадахгүй, учир нь тэд дэлхий дахины эсэргүүцэлтэй тулгарахаас эмээж байгаа. Тонилгосон байлаа ч тэд надад байгаа 1,7 сая нууц материалыг үгүй хийж чадахгүй гэжээ. Сноуден хүн төрөлхтний сайн сайхны төлөө хийсэн энэхүү үйлдлээрээ Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшиж байсан бөгөөд Шведийн энх тайвны дээд шагналын эзэн болсон юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт