ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ОХУ Европын өмнөд хэсэгт газ нийлүүлэх шинэ гарц нээлээ

    Украин улс ОХУ-аас салж, Европын холбоонд элсэх болсноос хойш хоёр улсын түнжин муудаж эхэлсэн билээ. Учир нь Украин бол геополитикийн хувьд маш их давуу талтай улс. Хэрэвээ Украин Европын холбоонд нэгдвэл энэ нь ОХУ-д цохилт болох нь тодорхой байсан учраас Крымийг булаацалдан хэдхэн сарын дотор 45 сая хүн амтай Украин улсыг түйвээж орхисон юм.

    ОХУ-ын хувьд эдийн засгийг бүрдүүлэх томоохон хүчин зүйл нь нефть болон байгалийн хий байдаг. Дэлхийд энэ тал дээр Оростой өрсөлдөх улс бараг байхгүй. Гэсэн ч Украин ОХУ-ын хяналтаас гарсанаар Европын холбооны орнууд руу Украиныг дайран өнгөрдөг хоёр суваг идэвгүй болж улмаар ОХУ-ын байгалийн хий нийлүүлэлтийн 70 хувь нь алга болсон гэхэд болно. Орос эдийн засгийн уналтад ороход ч маш ойрхон байгаа учраас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шинэ байгалийн хий нийлүүлэх сувагт анхаарлаа хандуулах боллоо.

    Энэ нь Болгарийн нутаг дэвсгэрийг дайруулан Европын өмнөд хэсэгт байгалийн хий нийлүүлэх суваг юм байна. Орос гурван ч сувгаар дамжуулан Европын холбоонд байгалийн хий нийлүүлдэг байсан ч Болгарын суваг тийм ч их ач холбогдолтой байгаагүй юм. Тиймээс энэ сувгийн үйл ажиллагааг нэмэгдүүлж дахин Турктэй байгалийн хий нийлүүлэх суваг байгуулах гэрээг хэлэлцэж эхэллээ. Ингэснээр Европын холбооны зах зээл дэх 15 хувийн байгалийн хийн хэрэглээг ОХУ нийлүүлэх боломжтой болох аж. Харин энэ нь Туркийн газар нутгийг дайрч байгаа учраас байгалийн хийгээ Турк улсад 15 хувийн хямдралтай нийлүүлэхээр болжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй