Азийн XVII их наадамд сагсан бөмбөгийн төрлөөр анх удаа оролцож, шилдэг найман багийн нэгээр шалгарсан Монгол Улсын эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн тамирчид ССАЖЯ-ны сайдын тушаалаар сагсан бөмбөгийн спортын ОУХМ цолны болзол ханган шагнагдсаныг Эмэгтэйчүүдийн Үндэсний супер лигийн тэмцээний нээлтийн ажиллагаа дээр гардууллаа.
Энэ шигшээ баг Д.Ганзул, Б.Солонго, Б.Алтанзаяа зэрэг ОУХМ цолтой тамирчинтай. Өчигдөр нээлтийн ажиллагаа амжилттай болж, тэмцээний салхийг Дорноговь “Таван дохио”, Баянгол “Falcons” багийн тоглолт хагалсан юм.
Хоёр багийн тоглолт өрсөлдөөнтэй болж, Дорноговь “Таван дохио”, Баянгол “Falcons” багийг 56:67-гийн харьцаагаар хожив.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт