FIFA 2014 оны шилдгүүдээ шалгаруулахад бэлэн боллоо. Шилдэг хөлбөмбөгчинд нэр дэвшсэн 10 тамирчнаас Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналдо, Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси, Германы шигшээ багийн хаалгач Мануэль Нойер нар тунан үлдээд байна. Эдгээр гурван тоглогчоос 2014 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин 2015 оны 1 дүгээр сарын 12-нд Швейцарийн Цюрих хотноо тодрох юм. Харин Лионель Мессигийн хувьд найман жил дараалж “Алтан Бөмбөг”-ийн шалгаруулалтад эхний гуравт шалгарлаа. Энэ бол бүх цаг үеийн рекорд гэнэ.
Мөн Пушкашийн нэрэмжит шилдэг гоол шагналд Стефани Роше, Ван Перси, Хамес Родригес нар арван нэр дэвшигчээс шалгарч шилдэг гуравт үлдээд байна. Тэдний нэг нь л Пушкашийн нэрэмжит шагналыг хүртэнэ.
2014 оны дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчний шагналын төлөө Надине Кеслер, Марта, Абби Уамбач нар шалгаран үлджээ.
Харин 2014 оны шилдэг эрэгтэй дасгалжуулагчид Карло Анчелотти, Йоахим Лев, Диего Симеоне нар өрсөлдөж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт