ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэ өвөл цаг агаар ямар байх вэ /12,1,2 сарын мэдээ/

    Арванхоёрдугаар сард

    Агаарын температурын сарын дундаж нь   Увс, Дорноговийн хойд, Төв аймгийн өмнөд хэсэг, Дундговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна

    Энэ сард Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Төв, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун, Дорнодын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй

    Нэгдүгээр сард

    Агаарын температурын сарын дундаж нь Увсын зүүн, Завханы баруун, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна

    Энэ сард Хөвсгөл, Сэлэнгэ, Баянхонгорын ихэнх нутаг, Завхан, Говь-Алтайн зүүн хойд, Булган, Төв аймгийн хойд, Өвөрхангай, Өмнөговийн баруун, Дорноговийн өмнөд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй

    Хоёрдугаар сард

    Агаарын температурын сарын дундаж ньУвсын өмнөд, Ховдын зүүн хойд, Завханы баруун, Говь-Алтайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, Өмнөговийн зүүн, Дорногвь, Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийнорчим байна

    Энэ сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Архангай, Өвөрхангайн ихэнх нутаг, Увс, Хөвсгөлийн өмнөд, Булган, Дундговийн баруун өмнөд, Өмнөговийн баруун, Хэнтий, Сүхбаатарын зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй

    Гуравдугаар сард

    Агаарын температурын сарын дундаж нь  Хөвсгөл, Сүхбаатарын хойд хэсэг, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна

    Энэ сард Баян-Өлгий, Увс, Булган, Төв, Дундговь, Хэнтий, Дорноговийн ихэнх нутаг, Ховд, Архангай, Өмнөговь, Дорнодын хойд, Говь-Алтайн баруун хойд, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатарын баруун, Хөвсгөлийн зүүн, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Говь-Алтайн зүүн, Өмнөговийн баруун хэсэг, Баянхонгорын ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй