Ромын пап Франсин Турк улсад айлчлал хийж байна. Энэ нь шашны хувьд хагаралдах үйл явдал ч гэлээ энх тайвныг эрхэмлэсэн түүхэн уулзалт болж өнгөрлөө хэмээн олон улсын ажиглагчид дүгнэж байна.
Нигерийн томоохон хотуудын нэг болох Канод дэлбэрэлт болж 81 хүн амь эрсджээ. Тус дэлбэрэлтийг алан хядагч Боко Харам бүлгэмийнхэн үйлдсэн байж магадгүй хэмээн хууль сахиулагчид үзэж байгаа юм байна.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Их Британийн бөмбөгдөгч онгоцноос унагасан дэлбэрээгүй тэсрэх бөмбөг Германы Дортмундаас өнөөдөр олдож, 17 мянган хүнийг нэн даруй нүүлгэн шилжүүлжээ.
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод битүү орчин бүхий олон нийтийн газар, ажлын байр, үйлчилгээний газарт тамхи татахыг хориглох хууль батлалаа.
Өнгөт арьст хүүг буудан хөнөөсөн цагдаа Даррен Уилсон цагдаагийн хэлтсээс чөлөөлөгдсөн байна. Тэрээр ажлаасаа чөлөөлөгдөхийг өөрөө хүсчээ.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-тай Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээс л үргэлжилж байгаа Курилын арлуудын маргааныг шийдэн, энхийн гэрээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Хонконгийн хэдэн зуун жагсагчид хотын төвд байрлах Засаг захиргааны төв байр руу нэвтрэхийг завдан, цагдаа нартай мөргөлджээ. Ийнхүү ардчиллын төлөө жагсагч оюутнуудыг хууль сахиулагчид баривчилсаар байгаа ч тэд бууж өгөлгүй тэмцэн, эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байна.
Шинжаан Уйгарын автономийн Яркенд мужид хэд хэдэн бөмбөг дэлбэлж, иргэд рүү хутгатай дайрсан хэрэг гарсан байна. Энэ халдлагын улмаас 14 хүн амь үрэгджээ.

Египетийн нийслэл Каир хотын төвд жагсагчид, цагдаа нарын мөргөлдөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчид Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн ялыг хүчингүй болгосон шүүхийн шүүдвэрийг эсэргүүцэн жагсаж байгаа юм.
Непалд өргөл өгөх ёслол нэртэй шашны гаж баяр тохиож өнгөрлөө. Тус баярын үеэр хэдэн мянган бух, тугалыг хэрцгийгээр хөнөөдөг аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт