Сонгинохайрхан дүүргийн “Миний дэлгүүр” худалдааны төвөөс авсан Сайра загаснаас олон тооны өт гарч ирлээ гэсэн иргэний гомдлын дагуу Баянзүрх дүүргийн МХГ-аас шалгахад шимэгчтэй бүтээгдэхүүн байсан нь батлагдсан байна.
110 дээжийн 18,1 хувь нь буюу 20 ширхэг лаазтай загас шимэгчтэй гэсэн шинжилгээний дүн гарчээ. Иймээс 24595 ширхэг лаазалсан “Сайра” загасыг худалдаанаас татжээ. 2013 оны 12 дугаар сарын 13-нд үйлдвэрлэсэн дээрх лаазалсан загаснуудыг, Алтанбулаг боомтоор 36 мянган ширхэгийг оруулж ирсэн аж. Импортлогч компани үлдсэн бүтээгдэхүүнийг ОХУ-н Титан үйлдвэр рүү буцаалт хийсэн байна. ОХУ-н үйлдвэр шимэгч үхсэн байсан тул биед ямар ч сөрөг нөлөөгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн ч мэргэжлийн байгууллагууд буцаалт хийх шаардлагатай гэж үзжээ.
Хамгийн гол нь Хүнсний тухай хуулийн дагуу энэ мэтийн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн импортлосон компанид ногдуулах хариуцлагын талаар тодорхой заалт байдаггүй ажээ. Тиймээс импортлогч компанид захиргааны ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй юм байна.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт