ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Арьс гоо сайхны бүтээгдэхүүний 60%-ийг өөртөө шингээдэг

    Гоо сайхны бүтээгдэхүүнүүд биднийг  сайхан харагдахад тусладаг шидтэй ч найрлага дахь химийн бодисууд нь бидэнд эргээд сөргөөр нөлөөлөх талтайг бид  мартаж болохгүй. Учир нь АНУ-д худалдаалагдаж буй  гоо сайхны болон гэр ахуйн бүтээдэгдэхүүний найрлагад ордог 10500 бодисын 90 орчим хувийн сөрөг нөлөөллийг албан ёсны шинжилгээний газруудаар баталгаажуулаагүй байдаг аж. Тэдгээр бодисуудын зарим нь хөхний  хавдар үүсгэх эрсдэлтэй байдаг бөгөөд  АНУ-д 9 эмэгтэйн 1 нь хөхний хор хавдараар өвддөг гэсэн тоог тус улсын Хавдар судлалын нийгэмлэг гаргажээ Тиймээс эмэгтэйчүүд бид хэрэглэж буй бүтээгдэхүүндээ анхааралтай хандах  цаг болсон хэмээн АНУ-н Хорт хавдар судлалын нийгэмлэгээс сануулга гаргажээ. Мөн бидний хэрэглэж буй бүтээгдэхүүний 60 хувийг арьс шингээж авдаг байна. Тэгэхээр эрүүл мэндээ хамгалахын  тулд гоо сайхны бүтээгдэхүүнээ хархан сонгох талаар зөвлөгөө хүргье.

    Шошгыг унш

    Гоо  сайхны бүхий л бүтээтгдэхүүнүүд шошгон  дээрээ найрлагаа бичсэн байгаа. Шошгон дээрээс “phthalate,” “sulfate,” “paraben,” “triclosan”  “toluene” гэсэн бодис найрлагад орсон бол хэчнээн байгалийн гаралтай гэж бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид өөрсдийгөө дөвийлгөсөн  ч худалдан авахаасаа өмнө дахин бодоорой.  Сүүлийн үед үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ борлуулахын тулд ”ногоон”, “байгалийн гаралтай” гэх худал шошгыг их хэрэглэдэг болсон.

     

     

    Эрэл хайгуул хий

     Хэдийгээр найрлагад сэжигтэй бодисуудын нэр байхгүй байсан ч та Skin Deep database, Good Guide гэх ахуйн болон, гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд үнэлгээ өгдөг цахим сайт болон тус сайтаас гаргасан гар утсанд зориулсан аппликейшнд бүтээгдэхүүний бар кодыг уншуулж мэдээлэл авч болно.  

    Найдвартай брэндээ олоорой

    Та сөрөг нөлөөгүй, байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг сонгож найдвартай бүтээгдэхүүнтэй болох нь өөрийгөө хамгаалах нэг арга. Мэдээж үүний тулд эрэл хайгуул хийх хэрэгтэй бөгөөд үйлдвэрлэгчийн өөрсдийгөө магтсан рекламаас илүү найрлага, үнэлгээ өгдөг компаниудад итгэх хэрэгтэй. Дээрх сайтуудаас гадна үнэлгээ хийдэг нэлээн хэдэн цахим сайтууд бий.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй