ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ДОХ 1920 оноос ирсэн үү

    ДОХ-ын вирус 1920-оод оны үед Конгод үүссэн байж болзошгүй гэсэн судалгааг Белгийн  Эрүүл мэндийн их сургуулийн Рега институтээс хийжээ. 20-р зууны эхээр бий болсон вирус Конгын баруун хэсэгт анх гарч дэлхийн анхааралд өртөлгүйгээр Африкийн бусад улс руу нэлээд аажуухнаар дамжсан гэж судлаачид үзсэн  байна. Үйлдвэрлэл, төмөр замын хөгжил, сексийн зуршлууд өөрчлөгдөх, эмнэлгийн эрсдэлтэй уламжлалууд зэрэг нь вирус дэлхий нийтээр тархахад  нөлөөлсөн гэж үзсэн байна. Конгын нийслэл Kinshasa хот нь Төв Африкийн бүхий  л улсуудтай төмөр замаар холбогддог бөгөөд ДОХ-ын вирусын анхны тархалт яг энэ тээврийн жимээр дагаж тархсан гэж судалгааг ахалсан Philippe Lemey хэлэв. Шилжин суурьших шинэ эрх чөлөөт байдал, биеэ үнэлэлт, эмнэлгийн ариутгаагүй зүү тариур вирус хүчтэй газар авахад нөлөөлсөн гэж тэрээр нэмж хэллээ.

    ХДХВ нь тухайн үедээ шинэ, эрүүл мэндийн салбарын танил бус зүйл байсан тул илрүүлж таних хүртэл нэлээд хугацааг туулсан гэж судалгааны багийнхан үзэж байгаа юм байна.

    Энэ судалгаа вирусын гарал үүслийг тогтоох, гепаптит С, эбола зэрэг цусаар дамжин халдварладаг өвчний вирусуудыг таньж мэдэхэд  ч дөхөм болно гэж үзэж байгаа юм байна

    Индианагийн их сургуулийн профессор, ХДХВ-н вирусын гарал  үүслийн талаар судалгааны багт ажиллаж байсан, William Schneider дээрх судалгаа ХДХВ-ын үүслийн талаархи судалгаанд дорвитой ахиц гаргана гэж найдаж байна, гэхдээ тухайн үед Африкийн ихэнх хэсгийг  Европууд хянаж байсан тул дэлхий даяар халдвар тараасан гэсэн хэрэгт тэд унахыг хүсэхгүй байх гэжээ .

    Хүний дарлал хомсдлын вирусын үүслийн талаархи баттай мэдээлэл одоо хэр нь бүрхэг хэвээр байгаа. Эрдэмтэд сармагчин, шимпанзе, Африк хүмүүсээс гаралтай гэсэн янз бүрийн таамгийг дэвшүүлдэг. 1981 онд ХДХВ-ын вирусыг нээх үед дэлхий даяар 75 сая хүн уг вирусаар  өвчилчихөөд  байсан юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй