Гала тоглолтод уригдсан ХБК-ийн морин хуурын ангийн оюутан “Оны шилдэг уран бүтээлч” Э.Мөнхбаяр Буриад улсын Эрхүү мужийн Филармонийн залуучуудын симфони найрал хөгжимтэй төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын морин хуур, найрал хөгжмийн концертыг бүтнээр нь тогложээ.
Залуу хуурч өнгөрсөн хавар тус хотод болсон Олон улсын хөгжмийн “Байкальские струны” наадамд амжилттай оролцож, төслийн хүрээн дэх “Симфония дружбы” концертод тоглох урилга авсан билээ. Тэрбээр уг концертыг тоглохын тулд найман сар бэлтгэл хийн тус хотын үзэгчдэд сонордуулсан байна. Түүний удирдаач БНХАУ-ын маэстро, Бээжингийн Урлагийн их сургуулийн доктор Чанг Цзиньси.
Түүнд олон хүн хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын хөгжмийг өвөрмөц, зохиомж сайтай зохиол байна гэж хэлжээ. Тэр дундаа Морин хуурыг арф буюу босоо ятгатай хослуулж тоглохыг анх удаа сонслоо хэмээн хойд хөршүүд баярлаж, ямар гоё зохицдог хөгжим бэ хэмээн гайхсан гэнэ.
Тэрбээр одоо шилдэг уран бүтээлчдийн “Virtuoso-2014” гала тоглолтод Италийн нэрт хөгжмийн зохиолч Н.Паганинийн ганц утсан дээр бичигдсэн сонирхолтой зохиол тоглох юм. Сонирхуулахад “Virtuoso-2014” гала концерт энэ сарын 4-нд Улсын филармонид болно.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт