АНУ-ын Флорида мужийн Санни-Айлс-Бич хотод зуун буудалт даамын "US open 2014" тэмцээн болж өндөрлөсөн. Даамын нээлттэй тэмцээнд Доминикан, Мали, Монгол, АНУ, ОХУ, Суринам, Гаити зэрэг долоон орны 22 даамчин оюун ухаанаа сорив.
Монголоос 2012 оны Ази тивийн аварга, улсын зургаан удаагийн аварга их мастер Г.Ганжаргал, 2000 оны Залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт, улсын долоон удаагийн аварга, Н.Мөнхтуяа нар өрсөлдсөн юм.
Швейцарь системээр найман өрөг үргэлжилсэн тэмцээний үндсэн болон блиц төрөлд Их мастер Г.Ганжаргал гурван хожил, таван тэнцээгээр хүрэл медаль хүртсэн бол Н.Мөнхтуяа найман оноотой тэмцээнээ дуусгажээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт