ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Обама Порошенко нар уулзлаа

    Уг уулзалтын үеэр Барак Обама ОХУ-ыг Украины халдашгүй эрхэд хүч хэрэглэн халдсан хэмээн буруутгаж явдгаа онцлоод Украины ерөнхийлөгч Петр Порошенкогийн хийж буй үйлдлүүдийг өндрөөр үнэлсэн байна.Мөн АНУ-аас 53 сая америк долларын тусламж олгох болсноо мэдэгджээ. Энэхүү тусламжид Украины зүүн бүсийн нутгуудаас дүрвэсэн дүрвэгчдэд зориулсан хоол хүнс, хүмүүнлэгийн тусламжууд багтжээ.

    Энэ сардаа багтааж 500 цэргийн хүч илгээхээ мэдэгдээд ОХУ-д нэмж хориг арга хэмжээ авна гэдгээ албан ёсоор зарласан байна. Энэ бүхний хариуд Украины ерөнхийлөгч Петро Порошенко маш их талархаж байгаагаа илэрхийлээд гал зогсоох шийдвэрт хүрсэн явдал нь энх тайвныг цогцлооно гэж найдаж байгаа гэж мэдэгджээ.

    Харин ОХУ-д хориг арга хэмжээ авах нь нэмэгдэх тусам тэдний ундууцал ихээр ундарна. Орос ямар ч хариу авч болзошгүй учраас байдал яаж ч эргэж магадгүй хэмээн олон улсын ажиглагчид онцолж байна.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй