Хүүхэд бүхний хүсэн хүлээдэг шинэ жил айсуй. Бяцхан жаалууд баяр дөхөхөөр аав ээжээсээ “сүлд модоо хэзээ засах вэ” гэж хоног тоолон баяртай асуудаг. Тэгвэл өвлийн өвгөн, цасан охиноо угтаж авах тэднийг баярлуулах сүлд модны наадам тун удахгүй эхлэх нь.
Энэ сарын 19, 20, 21-нд UB паласын концертын их танхимд “Бэлэгтэй зул сар” хүүхдүүдэд зориулсан сүлд модны наадам болно.
Уг наадамд хүүхдүүдийн хайртай жүжигчин, дуучнаас эхлээд илбийн шидтэн, хар санаат шулам, авьяаслаг эльфүүд, алиалагчид хүрэлцэн ирэх гэнэ.
“Бэлэгтэй зул сар”-д ирсэн жаалуудад дуучин П.Баярцэнгэл, А.Хишигдалай, жүжигчин О.Дөлгөөн, Ц.Ганзориг, М.Баярмагнай, Гэрэлцэцэг нар уран бүтээлээ толилуулахаас гадна сюрприз барих аж.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт