ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цахимаар газар авсан иргэд өргөдлөө өгөхөд нэг хоног үлдэв

    Нийслэлийн хэмжээнд цахим хэлбэрээр иргэдэд газар өмчлүүлэх ажил эхлээд багагүй хугацааг өнгөрөөжээ. Энэ хугацаанд нийтдээ  5 дүүргийн 5 байршилд 12 911 иргэн цахим хэлбэрээр газар өмчлөн аваад байна. Харин цахим системд сонгогдож газар өмчлөн авах эрх нь үүссэн буюу сонгогдсон иргэдийн тодорхой хувь нь өргөдөл хүлээн авах заасан хугацаанд харъяа дүүрэгтээ хандаж өргөдлөө өгөөгүй юм. Тийм учраас тэдгээр иргэдийн сонгогдсон эрхийг нь хүчингүйд тооцож үлдсэн сонгогдоогүй иргэдийн дунд дахин цахим системээр сонголт хийсэн байна. Дахин сонголт явуулж өргөдөл хүлээн авах хугацааг олон нийтэд зарласнаас хойш дүүргүүдийн Өмч, газрын харилцааны алба цөөнгүй өргөдлийг хүлээн авсан ч иргэдийн оролцоо сул байгаа аж. Тиймээс сонгогдсон иргэд өргөдлөө өгөх, сонгогдсон эсэхээ мэдэхийн тулд www.umch.ub.gov.mn ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН ЦАХИМ СИСТЕМЭЭР СОНГОГДСОН ЭСЭХЭЭ ШАЛГАХ ХАЙЛТЫН СИСТЕМ гэсэн цонх руу орж шалгахыг НӨХГ-аас сануулав. 

    Дахин сонгон шалгаруулалтын өргөдөл хүлээн авах хугацаа маргааш буюу 2014 оны 12-р сарын 02-ны өдөр дуусна.

    Б.Хаш

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй