“Монгол тусгал-Залуусын нэгдэл” ТББ-ийн удирдах зөвлөлийн гишүүд өвчтэй хүүгийнхээ төлөө өөрийгөө үл хайхран, Бөмбөгөр худалдааны төвийн худалдаачдад халуун цай заран, хоногийн хоолоо залгуулж яваа 90 настай Хорлоо эмээд туслах аян зохион байгуулж эхлэв. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр сайхан сэтгэлт хүмүүс “Тэнгис” кино театрын үүдэнд цугларч, хандив өргөцгөөжээ.


Тэд хоорондоо зөвлөлдөн эмээгийнд очиж гэрийг нь үзээд байшин барьж өгөхөөр шийдээд буй. Хорлоо эмээ айлын хашаанд суудаг тул хашааных нь эзнээс байшин барьж болох талаар асуухад "Удахгүй энэ хавийн айл газарт орох гэж байгаа. Тэгэхээр угсармал зөөвөрлөж болох байшин барьж болно" гэж залууст хэлсэн байна. Тэд 4:3,5 хэмжээтэй канад технологиор байшин барихаар ярилцан, үнэ ханшийг нь судлаад эхэлжээ.


Хандив өргөсөн хүмүүсээс Цолмон гэх бүсгүй түүнд өөрийн гараар дээл хийж, буриад гутал, ноосон бээлий бэлэглэсэн аж.



Залуус эмээг сувилалд хэвтүүлчихээд байшин барих ажилд ханцуй шамлах гэнэ. Хэрвээ Хорлоо эмгэнд туслахыг хүссэн хүмүүс байвал аянд нэгдэн Ц.Сувд-Эрдэнэ Төрийн банкны 17000006960 дансанд хандив өгч болох аж.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт