Өнөөдөр АН-ын ҮЗХ-ны ээлжит хурал 18 цагт болохоор товлогджээ. Энэ хурлаар Засгийн газарт орох шийдвэрээ гаргасан МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг, ИЗНН-ын шийдвэр, санал болгосон хүсэлтийг авч хэлэлцэх бололтой. Ялангуяа МАН-ын ажлын хэсэг, АН-ын ажлын хэсэгтэй тохирсон гэх хар машинаар тоолсон гэх саналыг дахин хянаж үзэх асуудал нэлээд маргаан дагуулж болзошгүй бололтой. Учир нь хар машинаар тоолсон саналын дүнд гараар тоолох явцад ямар нэг асуудал илрэх юм бол одоогийнхоос ч долоон дор улс төрийн тотворгүй байдал үүсч мэдэх гэнэ. Мөн үүний зэрэгцээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн дэвшүүлээд буй БНХАУ-аас зээлэх тэрбум долларын асуудал дээр МАН тааламжтай хандахгүй байгаа билээ. Эдгээр асуудлаас гадна Үндсэн хууль, намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал дээр тохиролцсон тохироогоо эргэж харах бололтой. Гэхдээ АН-ын ҮЗХ нь МАН-ыг цаашаа гэж түлхэхгүй гэнэ.
Б.Гарьд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт