Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хоёр хүүг АНУ-ын сагсан бөмбөгийн United States Basketball Academy урьсан тухай өмнө мэдээлж байсан билээ. Алдартай сагсчны маань хөвгүүд Ш.Энхийн-Од, Ш.Мөнхийн-Од нар хүүхдийн лигийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд оролцон түрүүлж, шилдэг тоглогчоор шалгарч ирээдүйд аавынхаа шийрийг хатаах сагсчин болохоо харуулсан.
Тэрбээр “Хөвгүүд маань шилдэг тоглогчоор шалгарав. Амжилтын эхлэл рүү алхаж байна. Ийм сайхан мэдээ сонсчихоод өнөөдөр би хамгаас их аз жаргалтай байна. Өмнө нь өөрт минь урилга ирэхэд тэгтлээ баярлаж байсангүй. Одоо хоёр хүүхэд минь монголын сагсан бөмбөгт үнэнчээр зүтгэх л үлдлээ. Зургаан сарын дараа сагсан бөмбөгийн сайн багтай сургуульд орох боломж нээгдэнэ.Монгол хүн NBA-д орох баярт мөч ойртсоор л байна” хэмээн твиттерээр жиргэж байв. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Шараваа хоёр хүүтэйгээ АНУ-ыг зорьжээ.
Тэрбээр явахынхаа өмнө “Бид гурав явлаа. Сайн сууж байгаарай. Хөлгийн ахмад хөвгүүдэд маань амжилт хүсээд, биднийг бизнес классд суулгалаа, баярлалаа. Хоёр хүүгийн минь болон Монголын сагсан бөмбөг сонирхогч хүүхэд, залуусын мөрөөдлийн нэгээхэн хэсгийг гүйцэлдүүлж, АНУын сагсан бөмбөгийн академид суралцах боломж бүрдүүлэхэд тус үзүүлсэн ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар болон УБЭҮ-ийн удирдлага, хамт олон, нийт сагсан бөмбөг сонирхогчдынхоо өмнөөс талархсанаа илэрхийлье.
Хөвгүүд минь эх орныхоо илгээлтийг өвөртлөн, эр цэрэг мэт зүтгэх амаргүй давааг давах л үлдлээ. Баяртай, удахгүй эргээд уулзъя” гэж цахим хуудас бичсэн байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт