МАН-ынхан өчигдрийн хоёрдугаар Бага хурлаар Засгийн газарт хамтарч ажиллах талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хүргүүлсэн саналыг хэлэлцээд Бага хурлын гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн байна. Бага хуралд 200 гаруй гишүүд оролцсон бөгөөд олонх нь Ардчилсан намтай хамтран Засгийн газрыг байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Ингэснээр МАН, АН-тай хамтарч засаг барих нь тодорхой болов. Ирэх долоо хоногоос засгийн бүрэлдэхүүн, бүтцийн талаар хоёр тал шийдэлд хүрч УИХ-д суудал бүхий намууд ч эцсийн шийдлээ гаргана гэсэн үг.
Хоёр намын хооронд ирэх өдрүүдэд улс төр, эдийн засгийн зөвшилцөл үргэлжлэх бөгөөд өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр эдийн засгийн хямралаас гарах, үлдэж буй 1,6 жилийн хугацаанд Ардчилсан намын дангын мөрийн хөтөлбөрөөр биш хамтарсан бодлогоор ажиллах, сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж цахим машинаар тоолсон саналыг гараар тоолох зэрэг МАН-ын шаардлагуудыг биелүүлэх хэрэгтэй болж байна.
Б.ХАШ
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт