ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бодибилдингийн шилдгүүд ирэх лхагва гаригт Энэтхэгийг зорино

    Монголын бодибилдингийн шилдэг 10 тамирчин арванхоёрдугаар сарын 6-10-нд Энэтхэгийн Мумбайд  болох ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж дууслаа. Тэд өнгөрсөн есдүгээр сард  Макаод зохиогдсон Азийн аварга шалгаруулах 48 дахь удаагийн тэмцээнд оролцож, алт, мөнгө, хүрэл, тусгай байрын шагнал хүртсэн тамирчид.

    Эрэгтэйчүүдээс энэ жилийн Макаод болсон тэмцээнд амжилттай оролцсон Азийн аваргын хошой хүрэл медальт монголын мистер Ж.Нурлан, эрэгтэй фитнесс ангилалд Б.Хүсэлтүвшин, эрэгтэй бодибилдинг төрөлд Ч.Мянганбилэг, Л.Саруулбат, Г.Жамц, Г.Дорж, эмэгтэйчүүдээс  модель ангилалд Азийн аварга С.Насанбуян, Б. Оюунгэрэл, мөн Д.Саруул, Г.Гансаруул нар өрсөлдөхөөр ирэх гурав дахь өдөр эх орноосоо мордоно. Дэлхийн бодибилдингийн холбооны А зэрэглэлийн шүүгч А.Энхтайван тэмцээнд шүүгчээр оролцоно.

    Бодибилдингийн  ДАШТ-д  амжилт үзүүлсэн Монголын эрэгтэй тамирчид.

    2013 оны ДАШТ-д
    Бодибилдинг эрэгтэй 65кг. Л.Саруулбат -V байр


    Бодибилдинг эрэгтэй 70кг Г.Дорж -V байр

    Бодибилдинг эрэгтэй 80кг Д.Бат-Эрдэнэ -V байр

     

     

                                                                                                               Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй