Өнгөрөгч даваа гарагт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Евродын холбооны төлөөлөгч Кэтрин Эштон нар Ираны гадаад харилцааны сайд Жавад Зарифтай уулзаж Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлын талаарх хэлэлцээрийн хугацааг сунгасан ч хэлэлцээр амжилттай болж өнгөрсөнгүй.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тэтгэвэртээ гарах гэж байгаагаа мэдэгдлээ.
НАСА-ийн Сансар судлаачид манай нарны аймгийн хамгийн захын гараг болох Далай вангийн ойролцоо гүн харанхуй дунд зоргоор тэнүүчлэгч нэг гараг байгааг илрүүлжээ. Тус гарагийн талаарх дэлгэрэнгүй судалгааг ирэх 2015 оноос эхлэн хийх юм байна.
АНУ-ын зүүн хойд хэсгийн нутгаар өнгөрсөн долоо хоногт цочир хүйтэрч, цасан шамарга тавьснаас Нью-Йорк муж улсын Буффалло хотын зарим хэсэгт 0.9-2.4 метр хунгар үүссэн билээ. Харин сүүлийн өдрүүдэд цаг агаар дулаарснаас тус бүсэд шар усны үер нүүрлээд байна.
АНУ-ын Миссури мужийн Сант Луйз каунтигийн Фергюсон хотод цагаан арьст цагдаа Даррен Уйльсон өнгөт арьст Майкл Брауныг буудан хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрөгч мягмар гарагт болсон билээ. Мужийн шүүхийн зүгээс гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан Д.Уйльсон цагдааг хэрэгт татахгүй байх шийдвэр гаргасан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, цагдаа нартай мөргөлдөхөд хүргээд байна. Тус жагсаал нь 120 хотод болж байгаа бөгөөд АНУ даяар эсэргүүцлийн аян үргэлжилж байна. Ийнхүү Фергусон хотод 2200 орчим хууль сахиулагчид онцгой байдал зарлан ажиллаж байгаа юм.
Мексикт сураггүй болсон 43 сурагчийн хэрэг өнөөг хэр нь дуулиан дагуулсаар байна. Тэдний ар гэрийнхэн Засгийн газраас хариулт шаардан жагсаал цуглаанаа үргэлжлүүлсээр байгаа билээ. Тэгвэл өчигдөр буюу өнгөрөгч баасан гарагт сураггүй байгаа сурагчдын 11-ийнх нь цогцос олдсон байна.
Өнгөрөгч мягмар гарагт АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар ажиллаад хоёр жил ч болоогүй байгаа Чак Хейгел албан тушаалаасаа огцорлоо.
Алдарт хөл бөмбөгчин Лионел Месси өнгөрөгч даваа гарагт оруулсан гоолоороо Испанийн Ла лигийн бүх цагийн үеийн хамгийн их гол оруулсан тоглогчоор шалгарч, хөл бөмбөгийн түүхэнд нэрээ бичүүллээ.

БНХАУ хамгийн хурдан галт тэргийг үйлдвэрлэж чаджээ. Тус галт тэргийг Шанхайн инженерүүд бүтээсэн бөгөөд 483 километр цаг хурдлах хүчин чадалтай юм байна
Хонконгд хоёр сар гаруй үргэлжилж байгаа оюутны хувьсгал тайван замаар үргэлжилж байсан билээ. Гэсэн ч тус хотын оршин суугчид тус жагсаалыг тараах нь зүйтэй гэсэн санал асуулга гаргасан учраас тус бүсийн хууль сахиулагчид өнгөрөгч мягмар гаргаас эхлэн жагсагчдыг эхнээс нь баривчилж эхэлсэн юм. Одоогийн байдлаар тус хотын хууль сахиулагчид 410 гаруй жагсагчыг баривчлаад байна.
Өнгөрөгч Пүрэв гарагт АНУ-д талархалын баяр сүр дуулиантай болж өнгөрлөө. Гэсэн ч энэ жилийн талархын баяр тус улсын Фергусон болон олон хотуудад дэгдээд байгаа үймээн самуунтай зэрэгцэн тохиолоо.
Өнгрөгч лхагва гарагт Сирийн ерөнхийлөгч Башар Аль-Ассадын засгийн газрын цэргүүд Ракка хотод цохилт үзүүлсний улмаас дор хаяж 95 хүн амь үрэгджээ.
Их Британи болон АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний институтын эрдэмтэд хамтран гарган авч байгаа эбола вирусын эсрэг вакцины туршилт амжилттай боллоо. Энэ нь Эболагийн эсрэг гарган авч буй гурван төрлийн вакцины нэг нь юм байна.
ОПЕК-ийн тос үйлдвэрлэгчдийн холбоо газрын тосны хэмжээг бууруулахгүй гэсэн шийдвэр гаргаж, газрын тосны үнийг огцом буурууллаа.
Өнгөрөгч баасан гарагт Украины парламент сонгуулиас хойш анх удаа хуралдаж шинэ Засгийн газрыг толгойлох хүнийг сонголоо. Ийнхүү Украины Засгийн газрыг танхимын гишүүдийн 226 нь дэмжсэнээр Арсений Яценюк тэргүүлэхээр боллоо.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт