Жүжигчин Б.Амарсайхан “Netflix”-ын бүтээсэн “Marco Polo” олон ангит түүхэн кинонд Аригбөхийн дүрийг бүтээж, Холливудын кинонд тоглосон анхны Монгол жүжигчин болсон билээ.
Тэрбээр арванхоёрдугаар сарын 2-нд Нью-Йоркийн алдарт 1998 Broadway-д орших “AMC Loews” театрт болох энэ киноны албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор Холливудыг зорьжээ.
Урилга хүлээн авч, улаан хивснээ Young Guns, Hidalgo зэрэг Холливудын олон кино зохиол бичсэн John Fusco, “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангийг найруулж буй Joachim Ronning, Espen Sandberg зэрэг нэрт найруулагчид түүнтэй хамт уг ёслолд оролцож, мөр зэрэгцэн алхах аж. 90 сая ам долларын өртгөөр бүтсэн энэ кино арванхоёрдугаар сарын 12-ноос дэлхийн олон орны үзэгчдэд хүртээл болно.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт